Цагаан сар болгоноор хүүхдүүдээсээ дээлийн өнгө бэлгэнд авдаг эмээ маань бурхан болсон өвөөгийн үстэй дээлтэй зурагны өмнө байнга л зул барьж суудаг. Дөрвөн жил оюутны ширээнд дэгжирхэж явсан залуус төгсөхдөө монгол дээлээрээ гоёдог. Энэ мэт төдийгөөс өдий хүртэлх бүх монгол хүний ахуй амьдралын цаг мөч бүхэн дээлтэй салшгүй холбоотой. 24 үндэстэн ястнаас бүрддэг Монгол Улсын хаана ч очсон дээлийг Монголын үндэсний хувцас гэж ам бардам хэлнэ.
Гэтэл эртний түүхтэй, өв баялаг уламжлалтай үндэсний хувцсанд маань хятадууд санаархаад эхэлжээ. Эхлэхээр барахгүй Хятадын Засгийн газраас монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэх бэлтгэлээ базааж дууссан гэнэ. Биднийг итгэж ядсаар явтал монгол дээл хятадаар овоглоход ойрхон очсоныг China Mongolian news website-д дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд “Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж. Хэрэ
2000 гаруй жилийн түүхтэй, цагтаа хувцасны хуультай байсан нүүдэлчин монголчуудад хамгийн тохиромжтой энэ хувцас тариаланчдын ахуйд яавч нийцэхгүй. Гэвч уртын дууг хагас өмчилж, “Гэсэр”, “Жангар” тууль, хөөмийг бүтэн өмчилсөн тэд монгол үндэсний дээл хувцсыг урд зүгийнх гэж бүртгүүлэхээр улайран хөөцөлдөж байгаа мэдээ чих дэлссээр буй нь монгол хүн бүрийн санааг зовоож байгаа биз. Хэзээ ч торго үйлдвэрлэж байгаагүй боловч эрт дээр үеэсээ дэлхийг байлдан дагуулж байсан монголчууд эдийн сайн, эдлэлийн үнэтэйг авчирч, ард иргэддээ эдлүүлж байсан түүх бий. Манжийн дарлалд 200 жил нухлуулан, улмаар социализмаар 70 гаруй жил замнасан бид цаг үеийн байдал, цаг уурын нөхцлийн улмаас үндэсний хувцасныхаа хэлбэр загварыг өөрчилж, хэрэглээгээ багасгасан нь үнэн. Гэвч э

Бүрэлдэхүүнд нь өвөр монголчууд байдгаар далимдуулж хувцасыг маань өмчлөхийг хүссэн тэд дараа нь босоо бичигт маань, бүр эрийн гурван наадамд маань санаархахыг хэн байг гэхэв. Нүүдэлчин монголчуудын сууц болох монгол гэрээ хүртэл бид өнөө хэр бүртгүүлж амжаагүй яваа нь бидний л муугийнх.
Хэдийгээр хэсэг залуус монгол дээлээ хамгаалж үлдэхийн тулд “Дээлтэй Монгол” хөдөлгөөн өрнүүлж, “Нүцгэн Монгол” болохгүйн тулд ТББ байгуулсан ч үүнд төр засгийн дэмжлэг, ялангуяа салбарын яамны оролцоо дутаж байх шиг. Ялангуяа ЮНЕСКО-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, БСШУЯ-ны Соёлын өвийн төвийнхөн эрхбиш нэгийг бодож, хоёрыг сэтгэж буй гэдэгт итгэлтэй байна.
Ер нь биет бус соёлын өвөө хамгаалж үлдэхэд цаашид бид илүү ихийг хийж, илүү хурдан хөдлөх хэрэгтэй болжээ. Аливаа үндэстний уламжлалт хувцас нь тухайн улс орны өв соёл, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг илтгэдэг. Гэтэл бид “тэртэй тэргүй манайх” гэсээр явтал хэдэн жилийн дараа өөрийн гэх юу ч үгүй, өрөөлийн өмчийн сүүдэрт халхлагдах болчихоод байна. Морин хуураа бүтэн бүртгүүлж, уртын дуугаа хагас өмчлөх болсондоо бид ханаад суух ёсгүй.
Чухамдаа энэ нь төр засгаас гадна хүн бүрт хамаатай асуудал. Бид сүүлийн хориод жил үндэсний хувцасаа өмсөх нь элбэгшсэн ч уран сайхны хэтрүүлэгтэй, хэт загварчилсан байдлыг илүүд үзэж буй нь ийн бусдын олз болоход хүргэсэн тал бий. Үндэсний хувцасны загварын үзүүлбэр л гэхэд хэтэрхий орчин үечилсэн, хятадчилсан байдлаар хийгдэж байгаа. Монголд мэргэжлийн дизайнер бэлддэг 10-аад сургууль байдаг хэрнээ үндэсний хувцасны түүхтэй холбоотой хичээл ордоггүй нь үүний нэг жишээ. Тиймээс боловсролын тогтолцоо, сургалт сурталчилгаанд ч зөв зүйтэй бодлого үгүйлэгдсээр байгааг БСШУЯ онцгойлон анхаарах шаардлагатай юм. Монгол Улсыг дэлхийд төлөөлж, ард түмнийхээ эв нэгдлийн билэгдэл болдогийнхоо хувьд Төрийн тэргүүн ч үүнд сэтгэлээ чилээх ёстой. Н.Багабанди Ерөнхийлөгч морин хуурыг албан байгууллага, айл бүр хоймортоо залахыг, Н.Энхбаяр Ерөнхийлөгч Монголын нууц товчоог өрх бүр өргөмжлөн дээдлэх тухай зарлиг гаргаж байсан сайхан уламжлал бий. Үндэснийхээ хувцасыг ч бас үеийн үед эрхэмлэн “Мандах төрийн малгай, Дэвжих төрийн дээл, Бүтэх төрийн бүс, Тулах төрийн гутал” хэмээн билэгшээж ирсэн түүхтэй улс шүү дээ, бид чинь.
/"Мм" нэгдүгээр сарын 22/
No comments:
Post a Comment